Энэ сэдвээр бичих гэж хаврыг их ч удаан хүлээлээ дээ :-)
Учир
нь энэ жилийн хавар, зуны үндсэн гангараа бол КОМБИНЕЗОН (англиар
jumpsuit, overall зэрэг олон нэртэй бөгөөд бидэнд арай дасал болсноор нь
орос нэрээр нь бичээд явья, өөр нэршил санал болговол талархах болно).
2010 оноос эхлэн загварын тайзнаа ажиглагдаж эхэлсэн энэхүү тренд өнөөг
хүртэл улам хүчирхэгжиж энэ хавар, зун ч эрч хүчээ алдахгүй нь ээ. Жил
ирэх тусам төрөл зүйл, өнгө төрх нь олширсоор бидэнд маш өргөн сонголтыг
авчирчээ. Ингээд тухлан сонирхоцгооё: